Монгол Япон улсын хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр өнөөдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлж байна.
Хэлэлцээрт заасны дагуу Монголын талаас 5,700 бараа бүтээгдэхүүн, японы талаас 9,300 орчим төрлийн бараа бүтээгдэхүүнийг импортын гаалийн татвараас чөлөөлөх юм. Ингэснээр манай бизнес эрхлэгчид японы зах зээлд монголын гаралтай үндэсний бүтээгдэхүүнээ хөнгөлттэй тарифаар нийлүүлэх боломж нэмэгдэж байгаа болно.
Үүн дотроос онцолбол 0-3 хүртэлх жил ашигласан автомашины импортын татварыг тэглэж, 4-6 жил ашигласан автомашин жил тутам буурах, 10-аас дээш жил ашиглагдсан машины импортын татвар чөлөөлөгдөхгүй байхаар тохирсон билээ.
