Урлагийн сайхан хосуудын нэг нь жүжигчин Т.Хулан, найруулагч Д.Галбаяр нар билээ. Найруулагч Д.Галбаяр хайртай гэргий Т.Хуландаа зориулж анх удаа шүлэг бичсэн байна. Энэ талаар жүжигчин Т.Хулан цахим хуудаснаа “Миний хань олон кино зохиол бичиж байсан хэдий ч шүлэг бичиж байгаагүй юм. Харин анх удаа надад зориулж шүлэг бичлээ.
Ханьдаа
Анх би чамдаа дурласан тэр өдөр
Анхны бороо хувцас биш
Зүрх норгож байсан
Норсон тэр зүрхэн дээр
Ургасан цэцэг
Ухааны тэнгэрт минь солонго татуулсаар
Удмын заяаг минь тэтгэн гэрэлтсэн
Тэр шөнө тэнгэр өөрөө зүүдээ манан хонож билээ.
Тэнгэрийн зүүд зөнтэй ажээ.
Нуган үр мэндлэв.
Нууцхан би нулимсаа нуув.
Нуган хүүгийн хүслэн
Нуган дүү мэндлэв.
Тэнгэрийн хүсэл
Тэнгэрийн таашаал
Тэнгэрийн эрхшээл
Гэж би баярлав.
Тэнүүн сэтгэлээр ханийгаа би харлаа
Тэнгэр дэргэд байсныг ухаарав.
Ийм сайхан шүлэг уншаад хичнээн уярав аа. Хайртай шүү, ханьдаа, маш их баярлалаа, чамдаа” гэсэн байна.


