-Аргын тооллын 6 сарын 8. Лхагва(Буд) гараг / 2016
-Билгийн тооллын шинийн 4. найралт эх-7 од, цагаагчин тахиа, үхэх барилдлагатай өдөр. Дашнямтай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:54-21:48.
-Өдрийн сайн цаг: хулгана(24:40-02:40), бар(04:40-06:40), туулай(06:40-08:40), морь(12:40-14:40), хонь(14:40-16:40), тахиа(18:40-20;40) болой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой. –Үс бүү засуул.өдрийн барилдлага муу болой.
-Тахиа, үхэр, гахай, хулгана жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, могой, морь жилтэн сөрөг муу.
-Худалдаа хийх, модны үйл, эд юм бүтээх, эрдэм сурах, өөрийн амьдралд тустай ажил хийх, мэргэ төлгө тавих, эм найруулах, мал адгуус муулах үйлд сайн. Үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, бэрийн үйл, гуйлга гуйх, хатуу үйл ажил хийх, лам болох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацахад муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
Зурхайч Д.Цогтбаатар
