АСЕМ-ийн Дээд түвшний уулзалтын хүрээнд Ази Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт 04 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан. Тус уулзалтыг зохион байгуулах ажлын бэлтгэл хангах үүрэг бүхий Үндэсний хорооны зүгээс өнөөдөр /2016.06.07/ үүргээ амжилттай гүйцэтгэсэн Ажлын хэсгийн хамт олонд талархал гардууллаа.
Ази Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын бэлтгэлийг Ажлын хэсэг өндөр түвшинд гүйцэтгэсэн болохыг Ажлын хэсгийн даргаар ажилласан Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар онцлон тэмдэглэлээ. Хуралдааны явцад аюулгүй байдал, хамгаалалт гээд олон талын үйл ажиллагаанд идэвхтэй ажиллан, бүх талын арга хэмжээг авч уулзалтыг амжилттай зохион байгуулсан Ажлын хэсгийн нийт хамт олонд талархал илэрхийлсэн юм.


Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын хэсгийн дарга Б.Болдбаатар уулзалтыг амжилттай зохион байгуулсан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Ганболд, Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын дарга Б.Цэвээнпүрэв, Замын цагдаагийн газрын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Эрдэнэбат, Төрийн ордны хамгаалалтын албаны орлогч дарга, ахмад Б.Өлзийбаатар, Төр, засгийн амралт үйлчилгээний цогцолборын дарга Б.Туул, Төрийн тусгай хамгаалалтын газрын Тусгай холбоо, техник, мэдээлэл технологийн аюулгүй байдлыг хангах албаны хамт олонд тус тус Талархал гардуулж, ажлын өндөр амжилт хүслээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 86 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөлөө
Боловсролын сайд Л.Энх-Амгалан иргэдийн санал, гомдлыг газар дээр нь шийдвэрлэв
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
