Засгийн газар Тавантолгойн хувьцааны 30 хувийг худалдаж авна

2016 оны 06-р сарын 09 өдөр, 17 цаг 34 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

УИХ дахь МАН -ын бүлгийн гишүүд 1072 ширхэг хувьцааг бэлнээр мөнгөжүүлж иргэн бүрт өгөх  УИХ-ын тогтоолын төсөл санаачлан засгийн газарт хүргүүлсэн билээ. Тэгвэл энэ асуудлыг засгийн хуралдаанаар хэлэлцсэн байна

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын хуралдааны мэдээллийн танхимд сэтгүүлчдэд шуурхай мэдээлэл хийлээ. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Тавантолгойн хувьцааг мөнгөжүүлэх тогтоолын төслийг хэлэлцжээ.

Тодруулбал, Засгийн газар иргэдийн Тавантолгойн хувьцааны 30 хувийг 300 мянган төгрөгөөр худалдаж авахаар болсон байна. Өөрөөр хэлбэл, иргэн хүсвэл энэхүү хувиа Засгийн газарт зарж болно гэсэн үг. Ийнхүү иргэдийн хувьцааны 30 хувийг худалдаж авснаар Тавантолгойн төмөр замын асуудал урагшилж, нүүрсээ боломжит хувилбараар борлуулах нөхцөл бүрдэх юм байна. Бид дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх