-Аргын тооллын 6 сарын 10. Баасан(Сугар) гараг / 2016
-Билгийн тооллын шинийн 6. их морь-9 од, харагчин гахай, түлэх барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:53-21:50.
-Өдрийн сайн цаг: үхэр(02:40-04:40), луу(08:40-10:40), морь(12:40-14:40), хонь(14:40-16:40), нохой(20:40-22:40), гахай(22:40-24:40) болой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул. билгийн өдөр, барилдлага муу болой.
-Хонь, гахай, бич, тахиа жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, бар, туулай жилтэн сөрөг муу.
-Насны, эдийн бүтээл, худалдаа хийх, тариалангийн үйл, лам болох, эм найруулах, хурим хийх, замд гарах, эрдэм сурах, шинэ хувцас өмсөх, үхэгсдийн үйл, номын хурим, гөлөг тэжээх, хатуу үйл үүсгэвэл сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой. Бэрийн үйл, мод таслах, газар малтах, худаг шуудуу малтах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, эд, мал гадагш өгөхөд муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
Зурхайч Д.Цогтбаатар
