Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгдчийн ээлжит хуралдаан өнөөдөр болж хуралдаанаар Концессын гэрээ байгуулах тухай хэд хэдэн асуудлыг хэлэлцэн батлав. Хуралдаанд энэ асуудлыг Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцууллаа.
Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд 83 дугаар цэцэрлэгийн 240 хүүхдийн өргөтгөл барих ажлыг нийслэлийн Концессын зүйлийн жагсаалтад оруулан баталсан. Тус ажлыг “Үүр тээл” ХХК гүйцэтгэхээр сонгон шалгарсан байна. Хайлаастад шинээр барих цэцэрлэгийн өргөтгөл нь 2 давхар, 1648 ам метр талбайтай байх бөгөөд концесс эзэмшигч өөрийн хөрөнгөөр 240 хүүхдийн цэцэрлэгийн өргөтгөлийн зураг төсвийг боловсруулан, цэцэрлэгийн барилгыг барьж нийслэлийн өмчид шилжүүлнэ. Мөн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 188 дугаар цэцэрлэгийг өргөтгөж нэмж 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай болгох юм. Энэ төслийн санхүүжилт нь 1 719 000 000 төгрөг бөгөөд концесс эзэмшигч өөрийн хөрөнгөөр цэцэрлэгийн барилга барьж, нийслэлийн өмчид шилжүүлнэ. Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, Туул тосгонд 150 хүүхдийн цэцэрлэгийн өргөтгөл барина. Энэ төслийг “Цонбон тоосго” ХХК хэрэгжүүлнэ. Эдгээр цэцэрлэгийн барилгыг энэ жилдээ дуусган ашиглалтад өгөхөөр төлөвлөж байгаа юм байна.
Түүнчлэн нийслэлийн авто замын сүлжээг сайжруулах зорилгоор хэд хэдэн чиглэлд шинээр автозам барихаар төлөвлөж, стратегийн хувьд хамгийн чухалд тооцсон зарим замыг концессын гэрээгээр хэрэгжүүлэхээр өнөөдөр НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн батлав.
Тодруулбал, Хувьсгалчдын гудамжны авто замаас Хайлаастын авто зам хүртэлх 2,8 км авто замыг шинээр барихаар “Рингроуд” ХХК-тай концессын гэрээ байгуулан хэрэгжүүлэхээр боллоо. Тус замыг Хувьсгалчдын гудамж буюу Зурагтаас Хайлааст хүртэл уулан дээгүүр тавих юм байна. Мөн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хуурай мухарын аманд шинээр 2,0 км авто зам барих төсөл ,Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богинын 1,6 км авто зам барих төслийг концессын гэрээгээр гүйцэтгэнэ.
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
