Өнөөдрийн дорны зурхай

2016 оны 06-р сарын 11 өдөр, 10 цаг 45 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

-Аргын тооллын 6 сарын 11. Бямба(Санчир) гараг / 2016

-Билгийн тооллын шинийн 7. бага морь-10 од, хөх хулгана, түлэх барилдлагатай өдөр. Сарын цээр өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:53-21:50.
-Өдрийн сайн цаг: хулгана(24:40-02:40), үхэр(02:40-04:40), туулай(06:40-08:40), морь(12:40-14:40), бич(16:40-18:40), тахиа(18:40-20:40) болой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул. барилдлага муу өдөр.
-Бич, луу, үхэр жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь, гахай, хулгана жилтэн сөрөг муу.
-Үйл бүхнийг хоригловол тус ихтэй. Аливаа үйл үйлдвэл үр нь муу болой. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой. Төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хүүхэд үрчлэн авах, улаан идээ авах, хутга мэс ирлэх, архи уух, анд нөхөр бололцох, бэрийн үйлд муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.

Зурхайч Д.Цогтбаатар 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх