АСЕМ-ын дээд түвшний уулзалтын дагалдах хурлуудын нэг болох Ази-Европын Сангийн сайд нарын 12 дугаар уулзалт Улаанбаатар хотноо 2016 оны 6 дугаар сарын 9-10-нд Төрийн ордонд амжилттай болж өндөрлөлөө.
Уулзалтад АСЕМ-ын түнш 42 орны Сангийн сайд, дэд сайд нар болон удирдах албан тушаалтан, 13 олон улсын банк санхүүгийн байгууллагын удирдлага нийт 210 гаруй төлөөлөгч оролцлоо. Төлөөлөгчид “Ази-Европын хөгжлийн төлөөх түншлэл” сэдвийн хүрээнд Ази–Европын хамтын ажиллагааг өргөжүүлэх, илүү хүртээмжтэй тэнцвэртэй өсөлтийг бий болгож хоёр тив хамтдаа хөгжил цэцэглэлтэд хүрэх талаар санал нэгдэж идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүллээ.
Уулзалтын эхний өдөр Ази–Европын орнуудын удирдах ажилтнуудын хуралдаан болж бүс нутгийн макро эдийн засгийн хөгжлийн өнөөгийн тойм, макро эдийн засгийн сорилтуудыг давахад АСЕМ-ын гүйцэтгэх үүрэг, санхүүгийн болзошгүй хямралаас сэргийлэхэд гишүүн орнууд болон олон улсын байгууллагуудын хувь нэмэр, бүс нутгийн худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд гишүүн орнуудын хүлээх үүрэг, дэд бүтэц, ажил эрхлэлтийг дэмжих, ядуурлыг бууруулах, хөгжлийн ялгааг арилгах зорилгуудын хүрээнд АСЕМ-ын Сангийн сайд нарын уулзалтын хөтөлбөрийн төсөлд гурван дэд хуралдаан зохион байгуулахаар тусган эцэслэсэн юм. Эхний өдрийн хурлыг Монгол Улсын Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт нээж хэлсэн үгэндээ, “Ази-Европын Сангийн сайд нарын уулзалт нь АСЕМ-ын үйл явцын салшгүй хэсэг юм” хэмээн онцоллоо.
Уулзалтын хоёр дахь өдөр болсон Сангийн сайд нарын уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож үг хэллээ. Тэрбээр Ази-Европын Сангийн сайд нарын 12 дугаар уулзалт нь Ази-Европын уялдаа холбоог бэхжүүлэх, АСЕМ-ын үйл явцын ач холбогдлыг хоёр тивийн ард түмний хүсэл зорилгод нийцүүлэн улам нэмэгдүүлэх, АСЕМ-ын хүрээнд хэрэгжүүлэх бодит ажлуудыг тодорхойлоход Монгол Улс хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Мөн тэрбээр санхүүгийн салбарын хамтын ажиллагаа болон эдийн засгийн уялдаа холбоог бэхжүүлэхийн зэрэгцээ макро-эдийн засгийн сорилтуудыг давах, ирээдүйд гарч болзошгүй хямралын хор уршгийг багасгах чиглэлээр АСЕМ-ын түншүүдийн үүргийг улам идэвхжүүлэх шаардлагатай байгааг онцолсон юм.
Энэ удаагийн уулзалтад оролцсон тэргүүлэгчид Ази-Европын эдийн засгийн харилцаа хамтын ажиллагаа нь дэлхийн болон бүс нутгийн өсөлтийн гол хөдөлгүүр хэвээр байгаа бөгөөд бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг бэхжүүлэхийн ач холбогдлын талаар хэлэлцээд бүс нутаг дамнасан дэд бүтцийн төслүүдийг дэмжихийг уриалахаас гадна уулзалтын үр дүн болгож ирэх сард зохион байгуулагдах АСЕМ-ын дээд түвшний уулзалтад танилцуулах Тунхаглалыг батлан гаргалаа.
Монгол Улсын засгийн газар энэ удаагийн уулзалтыг амжилттай сайн зохион байгуулсныг төлөөлөгчдийн тэргүүн нар онцлоод Ази-Европын Сангийн сайд нарын 13 дахь удаагийн уулзалтыг Бүгд Найрамдах Болгар Улсад зохион байгуулахаар тогтлоо.



“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 86 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөлөө
Боловсролын сайд Л.Энх-Амгалан иргэдийн санал, гомдлыг газар дээр нь шийдвэрлэв
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
