“Талын салхи” мото наадам болно

2016 оны 06-р сарын 11 өдөр, 14 цаг 03 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

“Монголын Чопперчин ахан дүүс” холбооноос санаачлан “Талын салхи” мото наадмыг зургадугаар сарын 11-12-ны өдөр Цонжин болдогт зохион байгуулах гэж байна. Энэ талаар мэдээлэл өглөө. “Талын салхи” мото наадам энэ жил хоёр дахь жилдээ болж байгаа юм.  “Монголын Чопперчин ахан дүүс” ТББ-ын ерөнхийлөгч С.Сүхбаяр “Энэхүү наадмын онцлог нь мотоциклийн спорт манай улсад аль түвшинд явж байгааг харуулах, мото спортыг сурталчлах, гадны клубуудтэй хамтран ажиллах зорилготой.  Энэ жил гадны улс орноос 100 гаруй хүн ирж оролцохоор мэдүүлгээ өгсөн ” гэлээ. Тэдний цаашдаа Азидаа томоохон мото наадам болгон өргөжүүлэх зорилготой байгаагаа мөн энэ үеэр хэлж байв.  Мото наадмыг зургаадугаар сарын 11-ний өдөр Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоол дээр нээж цугласан мотоцикльчид цуваа Цонжинболдог руу хөдлөх юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх