Өнөөдрийн дорны зурхай

2016 оны 06-р сарын 13 өдөр, 09 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Аргын тооллын 6 сарын 13. Даваа(Сумьяа) гараг / 2016
Билгийн тооллын шинийн 9. харцага-11 од, улаан бар, үл зохилдох барилдлагатай өдөр. Их хар, хутганы ир өдөр. Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:53-21:52. Өдрийн сайн цаг: хулгана(24:40-02:40), үхэр(02:40-04:40), луу(08:40-10:40), могой(10;40-12:40), хонь(14:40-16:40), нохой(20:40-22:40) болой. Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс бүү засуул. Эм хүмүний сүлд гараг. Бар, морь, нохой жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич жилтэн сөрөг муу. Үйл бүхнийг хоригловол тус ихтэй. Аливаа үйл үйлдвэл үр нь муу болой. Цацал өргөх, эм найруулах, төрөл садан бололцох, худаг малтах, эхэлж ном сонсох, замд гарах, шинэ дээл өмсөх, эд юм өгөхөд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.

Зурхайч Д.Цогтбаатар 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх