Өнөөдрийн дорны зурхай

2016 оны 06-р сарын 14 өдөр, 09 цаг 34 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Аргын тооллын 6 сарын 14. Мягмар(Ангараг) гараг / 2016
Билгийн тооллын шинийн 9. тугчин-12 од, улаагчин туулай, хүчин төгсөх барилдлагат өдөр. Их хар, хутганы ир өдөр. Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:52-21:52. Өдрийн сайн цаг: хулгана(24:40-02:40), бар(04:40-06:40), туулай(06:40-08:40), морь(12:40-14:40), хонь(14:40-16:40), тахиа(18:40-20;40) болой. Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн үс засуулахад эрхэм сайн. Гэвч могой, морь, бич, тахиа жилтнээ цээртэй. Эр цэргийн сүлд гараг. Хонь, туулай, гахай, морь, могой жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, тахиа жилтэн сөрөг муу. Үйл бүхнийг хоригловол тус ихтэй. Аливаа үйл үйлдвэл үр нь муу болой. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.

Зурхайч Д.Цогтбаатар 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх