Палеонтологчид эсэргүүцлээ илэрхийлжээ

2016 оны 06-р сарын 15 өдөр, 17 цаг 45 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Засгийн Газраас 2016 оны V сарын 23-ны өдрийн 270 дугаар тогтоолоор БЗД-ийн 13-р хороонд байрлах Палеонтологи, геологийн хүрээлэнгийн байрыг тус дүүргийн Прокурорын газарт шилжүүлэхээр шийдвэрлэжээ. Харин ШУА энэ шийдвэрийг эсэргүүцэж, “Шинжлэх ухаанаа аваръя” түр хороо байгуулсан байна. Өнөөдөр тэд хэвлэлийн бага хурал хийх юм.

Монгол улс палеонтологийн олдвор, судлалаараа дэлхийд III байрт ордог бөгөөд энэ нь Монголын нэр хүндийг олон улсад өсгөж буй шинжлэх ухааны нэг том салбар юм. Гэтэл Засгийн газраас дээрх тогтоолыг гаргахдаа зөвхөн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн байрыг прокурорын газарт шилжүүлэх тухай дурдсанаас бус тухайн байранд ажил хөдөлмөр эрхэлдэг эрдэм шинжилгээний ажилтнуудыг хаашаа нүүлгэх, тухайн байранд хадгалж буй, дэлхийд данстай эртний ховор ургамал, амьтан, чулуулгийн дээжийг хэрхэн шилжүүлэн хадгалах талаар асуудлыг огт тусгаагүй байна.

Палеонтологийн хүрээлэн олон жилийн турш үйл ажиллагаа явуулж ирэхдээ эртний ургамлын сан, сээр нуруугүй амьтад, боловсруулаагүй чулуун дээжийн сан хөмрөг зэрэг ховор олдворуудыг хадгалдаг. Эдгээр үнэт сан хөмрөгийг нүүлгэн шилжүүлэх ямар ч боломжгүй гэж эрдэмтэд үзжээ

тогтоол

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх