Аргын тооллын 6 сарын 16. Пүрэв(Бархасвад) гараг / 2016
Билгийн тооллын шинийн 11. салхины эх-14 од, шарагчин могой, хотол чуулганы барилдлагат өдөр. Бага хар өдөр. Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:52-21:53. Өдрийн сайн цаг: үхэр(02:40-04:40), луу(08:40-10:40), морь(12:40-14:40), хонь(14:40-16:40), нохой(20:40-22:40), гахай(22:40-24:40) болой. Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс засуулахад оюун билиг хурц, цэцэн мэргэн болох сайн. Гэвч бич, тахиа, үхэр, луу, хонь, нохой жилтнээ цээртэй. Лам хүний сүлд гараг. Могой, тахиа, бар, туулай жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, үхэр, луу, хонь, нохой жилтэн сөрөг муу. 11. Үйл бүхнийг хоригловол тус ихтэй. Аливаа үйл үйлдвэл үр нь муу болой. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга
Зурхайч Д.Цогтбаатар
