АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг сурвалжлах гадаад дотоодын сэтгүүлч, хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд зориулж “Хэвлэлийн төв”-ийн зориулалтаар ашиглах талбайг “Шангри Ла” зочид буудлаас АСЕМ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны асуудал хариуцсан ажлын хэсгийнхэнд 6 дугаар сарын 15-нд албан ёсоор хүлээлгэн өглөө.
“Хэвлэлийн төв”-ийн байрыг албан ёсоор ийнхүү хүлээн авснаар дотоод засал, тохижилт, тоног төхөөрөмжийн үйлчилгээ үзүүлэх туслан гүйцэтгэгчид ажлаа эхлэх боломжтой болж байгаа бөгөөд ирэх 7 дугаар сарын 1 гэхэд бүрэн тохижуулахаар зорьж байна.
“Шангри Ла” худалдааны төвийн В1 давхарын 2400 м.кв талбайг АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг сурвалжлах сэтгүүлчдэд зориулан “Хэвлэлийн төв” болгож, уг төвд мэдээлэл өгөх цэгээс гадна дуу дүрсний 49 өрөө, 450 орчим сэтгүүлч ажиллах ажлын ширээг байрлуулна. “Хэвлэлийн төв” хорин дөрвөн цагаар ажиллах бөгөөд нэг ээлжинд 600 гаруй сэтгүүлч, сурвалжлагч сурвалжлага хийх, шууд дамжуулалт хөтлөлт хийх, редакцтайгаа холбогдон мэдээллээ дамжуулах нөхцөл бололцоогоор хангахаар төлөвлөж буй юм.
Сэтгүүлчдийг ажиллах нөхцлөөр бүрэн хангахын тулд өндөр хурдны интернэт, олон улсын телефон яриа, дуу дүрсний эвлүүлэг хийх өрөө, хурлын явцыг ажиглах дэлгэцүүд гэх мэт шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг суурилуулахаар холбогдох албаныхан ажиллаж байна. АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг сурвалжлах гадаад дотоодын сэтгүүлчдийн бүртгэл үргэлжилж байгаа ба урьдчилсан байдлаар уг арга хэмжээг гадаад, дотоодын 800-1000 орчим сэтгүүлч сурвалжилна гэж тооцож байна.

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөнө
Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн Ш.Магванд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
Өнөөдөр хөх нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна
