Нийслэлийн хэмжээнд түргэн тусламжийн үйлчилгээг нийслэлийн Түргэн тусламжийн төв, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн түргэн тусламжийн нэгжүүд, Багануур, Налайх, Багахангай эрүүл мэндийн төвийн түргэн тусламж, Тосгоны эрүүл мэндийн төвүүд тус тус үзүүлэн ажиллаж байна.
Нийслэлийн иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг сайжруулах, шуурхай байдлыг хангах зорилгоор 2012 оноос хойш түргэн тусламжийн зориулалттай иж бүрэн тоноглогдсон 77 машиныг нийслэлийн төсвийн хөрөнгөөр худалдан авч, түргэн тусламжийн үйлчилгээнд явуулж эхэлжээ.
2012 онд нийслэлийн хэмжээнд түргэн тусламжийн үйлчилгээнд нийт 92 машин явдаг байсан бөгөөд нэмж 77 машинтай болсноор нийт 157 машин үйлчилгээнд явж байгаа юм. 2013 оноос түргэн тусламжийн дуудлагыг 103 шугамаар үнэ төлбөргүй авч эхэлсэн бөгөөд Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн хүүхдийн түргэн тусламжийн нэгжүүдийг Нийслэлийн түргэн тусламжийн төвийн бүтцэд үе шаттай нэгтгэснээр тусламж үйлчилгээний шуурхай байдал сайжирчээ.
Түргэн тусламжийн үйлчилгээний чанарыг илтгэх гол үзүүлэлт бол дуудлага өгснөөс хойш 20 минутын дотор түргэн тусламж очих ёстой гэсэн стандарт юм. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас өгсөн мэдээллээр 2015 онд нийт дуудлага өмнөх оныхоос 4.6 хувиар өсч, үүнээс 20 минутын очилт 2.45 хувиар нэмэгдсэн байна. 2015 онд нийт дуудлагаас яаралтай дуудлагын тоо өмнөх оныхоос 3,9 хувиар өссөн бөгөөд үүнээс 20 минутын очилт 2.6 хувиар нэмэгдсэн байна. Түүнчлэн Хан-Уул дүүрэгт Түргэн тусламжийн салбарыг барьж, 2015 оны 6 сард ашиглалтад оруулснаар дүүргийн насанд хүрэгчдийн дуудлагын хүлээгдэл 7,4 хувиар буурч, яаралтай дуудлагын 20 минутын очилт 3.2 хувиар нэмэгджээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд үйлчлэх нийтийн тээврийн автобусны чиглэлүүдийг танилцуулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв
Монелийн замыг шөнийн цагаар хааж шинэчилнэ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөнө
Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн Ш.Магванд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
Өнөөдөр хөх нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
