Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэс удирдлагууддаа ажлаа тайлагналаа

2016 оны 06-р сарын 17 өдөр, 16 цаг 21 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Өнөөдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2-р хэлтсийн дарга, хурандаа Д.Отгонжаргал “Цагдаагийн байгууллага-95 бүтээлч ажил” аяны хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлаа УБХЦГ-ын дарга, Туслах комиссар Ч.Болдбаатар, Нийслэлийн цагдаагийн газрын ахмадын хорооны дарга, бэлтгэл хурандаа  С.Отгонбаатар, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, Тамгын газрын дарга Д.Бат-Очир тэргүүтэй удирдлагуудад танилцууллаа. Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2-р хэлтсийн хувьд дээрх аяны хүрээнд хэлтсийн хашаанд дотор нийт 200 м.кв талбайн хуучин зүлэг, зэрлэг бүхий хөрсийг хуулж, шинээр 480 мянган төгрөгний өртөг бүхий зүлэг, цэцгийн үр сууогаж, гадна талбайд 130 ширхэг мод, бут шинээр суулгасан байна. Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах үүрэгтэй явган эргүүлд үүрэг гүйцэтгэх цагдаагийн 26 алба хаагчдын аюулгүй байдлыг хангах, иргэдэд үйлчлэх тусламж үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор GPS хяналтын 13 төхөөрөмжийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна. Тус  төхөөрөмж нь 13 секунд тутамд өөрийн байршлаа тодорхойлж ажиллах ба алба хаагчдад аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд SOS горимыг идэвхижүүлснээр хянаж байгаа газарт дуут дохиог хүргэж, тусламжийг түргэн шуурхай хүргэх боломжтой юм байна. Үүнээс гадна хэлтсээс тэтгэвэрт гарсан ахмад настнууддаа зориулан ахмадын танхимыг шинээр байгуулж, тавилга, эд зүйлээр бүрэн хангажээ. Ингэснээр тэтгэвэрт гарсан алба хаагчид чөлөөт цагаа өнгөрүүлэх бас нэг газартай болж, шинэ үеийн алба хаагчид ахмад алба хаагчидаас мэдлэг, туршлага судлах боломж бүрэн нээгдэж байгаа юм байна.13460933_584881971717800_354097812_o 13461321_584881901717807_713219590_o 13467395_584881868384477_1394639923_o 13473803_584881901717807_713219590_n 13473866_584881971717800_354097812_n DSC_0975 DSC_0980 DSC_0982 DSC_0983 DSC_0993 DSC_0998 DSC_1005 DSC_1006 DSC_1007 IMG_2131 IMG_2136

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх