Өнөөдрийн дорны зурхай

2016 оны 06-р сарын 18 өдөр, 10 цаг 20 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Аргын тооллын 6 сарын 18. Бямба(Санчир) гараг / 2016
Билгийн тооллын шинийн 13. гар од-16 од, цагаагчин хонь, шид барилдлагат өдөр. Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:52-21:54. Өдрийн сайн цаг: бар(04:40-06:40), туулай(06:40-08:40), могой(10:40-12:40), бич(16:40-18:40), нохой(20:40-22:40), гахай(22:40-24:40) болой. Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс засуулахад аз жаргал ирнэ, маш сайн. Гэвч хулгана, үхэр, гахай жилтнээ цээртэй. Нялхсын сүлд гараг. Туулай, хонь жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, гахай, хулгана жилтэн сөрөг муу. 13. Аливаа санасан үйлс сэтгэлчлэн бүтмүй. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм уух, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, цэрэг хөдөлгөх, мал худалдан авахад муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.

Зурхайч Д.Цогтбаатар 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх