Засвар, тохижилтын ажлыг түргэвчлэхийг үүрэг болгов

2016 оны 06-р сарын 18 өдөр, 16 цаг 31 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн 30 дугаар хуралдаан 6 дугаар сарын 17-нд болж, дээд түвшний уулзалтыг шууд дамжуулах телевизүүдийн талаар  болон бусад асуудал хэлэлцлээ.

АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг Европын өргөн нэвтрүүлгийн холбоо /EBU/ болон Монголын телевизүүдийн холбооны 9 телевиз шууд дамжуулан олон нийтэд хүргэх юм. Шууд нэвтрүүлэг, сурвалжлагыг АСЕМ-ын арга хэмжээ зохион байгуулагдах “Шангри-Ла” зочид буудал, “Чингис хаан” олон улсын нисэх буудал, “Чингисийн хүрээ” цогцолбор, “АСЕМ вилла” хотхон дахь цэгүүдээс хийх аж.

Хурлыг сурвалжлах дотоодын сэтгүүлчдийг сэтгүүл зүйн мэргэжлийн холбоодоор нь дамжуулан, зөвшөөрөгдсөн квотын дагуу нэр авч бүртгэхээр ажиллаж байна.

Мөн “Шангри-Ла” зочид буудлын орчимд хоёр талын уулзалтууд болох “Гэр хотхон”-ны бүтээн байгуулалт, “Нүүдэлчдийн наадам” зохион байгуулах “Чингисийн хүрээ” цогцолборын засвар тохижилтын явцыг хэлэлцэж, эдгээр ажлыг шуурхайлж, төлөвлөсөн хугацаанд багтаан чанартай гүйцэтгэхийг Ерөнхий сайд, АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн дарга Ч.Сайханбилэг холбогдох хүмүүст үүрэг болгов.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх