Өнөөдрийн дорны зурхай

2016 оны 06-р сарын 20 өдөр, 09 цаг 10 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

-Аргын тооллын 6 сарын 20. Даваа(Сумьяа) гараг / 2016

-Билгийн тооллын шинийн 15. онгоц-18 од, харагчин тахиа, рашааны барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:53-21:54.
-Өдрийн сайн цаг: хулгана(24:40-02:40), бар(04:40-06:40), туулай(06:40-08:40), морь(12:40-14:40), хонь(14:40-16:40), тахиа(18:40-20;40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад өлзийтэй төгс сайхан болно. Гэвч луу, туулай жилтнээ цээртэй.
-Үхэр, могой, тахиа, нохой жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай жилтэн сөрөг муу.
-Гэр байшин барих, шүтээн босгох, равнайлах, үр тарих, хишиг даллага авахуулах, эм найруулах, лус ба тэнгэр тахих, хөрөнгө исгэх, архи нэрэх, сан тавих, мэргэ төлгө тавих, насны хүчийг арвижуулах, усан засал, худалдаа наймаа хийхэд сайн. Үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, хурим хийх, гуйлга гуйх, эхэлж ном сонсох, замд гарах, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, нүүдэл хийх, бэрийн үйлд муу.

Зурхайч Д.Цогтбаатар 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх