Хачигт халдвараас сэргийлье !

2016 оны 06-р сарын 20 өдөр, 11 цаг 27 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Монгол улсад 43 зүйлийн хачиг байдаг ба бие гүйцсэн хачгийн идэвхитэй үе нь хавар, зуны улирал юм. Хачгууд нь өвчин үүсгэгч нян, вирус, эгэл биетэн зэргийг биедээ агуулж, мал амьтны цусыг сорж хүн, амьтанд дамжуулдаг. Манай улсад хачигт энцефалит вирус , боррели, рикетсээр халдварлагдсан 3 төрлийн өвчлөл зонхилон тохиолдож, хүндрэл үүсгэдэг.

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн зуны амралт эхэлж аялал зугаалга, зуслан болон хөдөөд орон нутагт зорчих  хөдөлгөөн ихсэж байгаатай холбогдуулан хачигт халдвараас өөрийгөө болон гэр бүлээ хамгаална уу гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас сэрэмжүүлж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх