Өнөөдрийн дорны зурхай

2016 оны 06-р сарын 21 өдөр, 09 цаг 19 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

-Аргын тооллын 6 сарын 21. Мягмар(Ангараг) гараг / 2016

-Билгийн тооллын 16. суулга-19 од, хөх нохой, үхэх барилдлагатай өдөр. Зуны туйл-06:57.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:53-21:54.
-Өдрийн сайн цаг: бар(04:40-06:40), луу(08:40-10:40), могой(10:40-12:40), бич(16:40-18:40), тахиа(18:40-20:40), гахай(22:40-24:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул. Од гарагийн барилдлага, өдөр нь муу.
-Бар, нохой, морь, могой жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу, бич, тахиа жилтэн сөрөг муу.
-Анд нөхөр бололцох, цэргийн ба догшин үйл хэрэг, худалдаа хийх, ноён тавих, захиран тушаах, хөлсний ажилчин авах, урлах үйлд суралцах, чуулган хийх, ном заалгах, бурханд залбирах, ан гөрөө хийх, мал адгуус муулах үйлд сайн. Бэрийн үйл, нүүдэл, цэрэгт мордох, нохой тэжээх, эм найруулах, замд гарах, үхэгсдийн үйл, хэрүүл тэмцэл, зарга хийхэд муу.

Зурхайч Д.Цогтбаатар 

tsogoo lam

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх