Монголын дипломат ажилтнууд хууль бус наймаанд оролцоогүй гэв

2016 оны 06-р сарын 21 өдөр, 16 цаг 29 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Гадаад хэргийн яамны мэдээлж буйгаар, Монгол Улсын дипломат ажилтнууд хил зөрчсөн наймаа хийгээгүй аж. Украин улсын Дьяково боомтын хилийн шалганы албанаас Монгол Улсын хоёр иргэн “дипломат шуудан” гэх наалт бүхий 8 хайрцагтай нийт 29 145 хайрцаг тамхи хилээр нэвтрүүлэхээр завдаж байгаад баригдсан тухай мэдээлэл гарлаа. Мэдээллийн мөрөөр нягтлан үзэхэд Будапешт дахь Элчин сайдын яаманд нарийн бичгийн дарга, зөвлөхөөр ажиллаж байсан Д.Дөхөмбаяр уг хэрэгт холбогдсон тухай мэдээлэл хүлээн аваад байна. Д.Дөхөмбаяр нь Худалдааны яамны харьяа “Техникимпорт”, “Монголимпекс” нэгдэлд ажиллаж байгаад 2004 – 2007 онд Будапешт дахь Элчин сайдын яаманд анх томилогдон ажиллаж байсан байна.  Ингээд 2011-2015 онд тус улсад дахин томилогдон ажиллаж байгаад 2015 оны 8 дугаар сараас өндөр насны тэтгэвэрт өөрийн хүсэлтээр гарчээ. Одоогоор хүлээн аваад байгаа мэдээллээр, түүнтэй хамт явсан Монголын иргэн нь Гадаад хэргийн яам болон аль нэг Дипломат төлөөлөгчийн газарт ажилладаггүй юм байна. Иргэдийн хилээр нэвтрүүлэхийг завдсан ачаанд наасан “дипломат шуудан” гэх наалт нь Монгол Улсын Гадаад хэргийн яам, хилийн чанад дахь аль ч Дипломат төлөөлөгчийн газарт хэрэглэгддэггүй, хуурамч болохыг тогтоосон байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх