Нийслэлийн иргэд өөрсдийн оршин суугаа нутаг дэвсгэрийн аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор сайн дурын үндсэн дээр нэгдэж, энэ чиглэлээр нутгийн захиргааны байгууллага болон цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2015 оны 07 дугаар сарын 04-ний өдөр “Хөршийн хяналтын хөтөлбөр”, “Хөршийн хяналтын журам”-ыг баталсан.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд цагдаагийн байгууллагын алба хаагч, хорооны ажилтан, хөршийн хяналтын бүлгийн ахлагч, гишүүд хоорондоо мэдээлэл солилцох, гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад өгөх, шийдвэрлэлтийг шалгах зориулалттай хөршийн хяналтын цахим хуудас /www.neighbourhood.mn/, ухаалаг гар утсанд зориулсан “Би цагдаа” программыг шинээр нэвтрүүлж эхэллээ. Иргэд ухаалаг гар утсанд зориулсан iPolice программаар дамжуулан гэмт хэрэг, зөрчил, хөршийн хяналтын хөтөлбөр, цагдаагийн алба хаагчийн үйл ажиллагаа, ёс зүйтэй холбоотой мэдээллүүдийг илгээж, шийдвэрлэлтийн явц, үр дүнг шалгах боломжтой юм. iPolice аппликэйшн нь Хөршийн хяналтын цахим хуудас, Гэмт хэрэг, зөрчлийн мэдээлэл өгөх хэсэг, нэвтрэх хэсэг гэсэн 3 үндсэн хэсэгтэй. Хөршийн хяналтын цахим хуудастнэвтэрснээр цахим хуудсанд нийтлэгдсэн хөршийн хяналттай холбоотой мэдээ мэдээлэл /видео, фото/, холбогдох хууль тогтоомж, тогтоол, журам, хөтөлбөр, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, зохион байгуулсан арга хэмжээний талаарх мэдээллийг хүлээн авах юм байна. Харин гэмт хэрэг, зөрчлийн мэдээлэл өгөх хэсэгт хандаж хөршийн хяналтын бүлгийн ахлагч, гишүүд өөрийн эрхээр, иргэд овог, нэр, е-мэйл хаягаараа бүртгүүлэн гэмт хэрэг, зөрчил, хөршийн хяналтын хөтөлбөр, цагдаагийн алба хаагчийн үйл ажиллагаа, ёс зүйтэй холбоотой мэдээллүүдийг өгөх боломжтой. Нэвтрэх хэсэгт иргэд бүртгүүлсэн эрхээрээ нэвтрэн орж цагдаагийн байгууллагад ирүүлсэн гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийн шийдвэрлэлтийн явц, үр дүнгийн талаарх мэдээллийг харах боломжтой юм байна.
Наадмаар хуушуур идэхдээ юуг анхаарах вэ?
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочноор оролцлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд үйлчлэх нийтийн тээврийн автобусны чиглэлүүдийг танилцуулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв
Монелийн замыг шөнийн цагаар хааж шинэчилнэ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөнө
Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн Ш.Магванд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
