Дээд түвшний уулзалтыг дамжуулах асуудлаар санал солилцлоо

2016 оны 06-р сарын 23 өдөр, 18 цаг 09 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Улаанбаатарт хотноо 7 дугаар сарын 15-16-нд болох Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалтыг дамжуулахад Европын өргөн нэвтрүүлгийн холбоотой хамтран ажиллах дотоодын телевизүүдийн инженер техникийн ажилтнуудыг АСЕМ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгаа хариуцсан ажлын хэсгийнхэн 6 дугаар сарын 23-нд Гадаад хэргийн яаманд хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар АСЕМ-ын дээд түвшний уулзалтын шууд нэвтрүүлэг, сурвалжлагыг дамжуулах телевизүүдийн хуваарилалт, зохион байгуулалт, ерөнхий төлөвлөгөө, техникийн нөхцлийн талаар санал солилцлоо. Бэлтгэл ажлын хуваарийн дагуу телевизүүд 6 дугаар сарын 24-нөөс АСЕМ-ын үйл ажиллагааг дамжуулах цэгүүдэд ажиллаж, тоног төхөөрөмжийн бэлтгэлээ хангахаар болов.

АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг олон нийтэд шууд дамжуулах, Монгол Улсыг сурталчлахад дотоодын 9 телевиз хамтран ажиллаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх