-Аргын тооллын 6 сарын 25. Бямба(Санчир) гараг / 2016
-Билгийн тооллын 20. чөдөр-23 од, шар бар, шид барилдлагат өдөр. Овоо, лус тахихад сайн. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:54-21:55.
-Өдрийн сайн цаг: хулгана(24:40-02:40), үхэр(02:40-04:40), луу(08:40-10:40), могой(10;40-12:40), хонь(14:40-16:40), нохой(20:40-22:40) болой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул. Билгийн өдөр нь муу болой.
-Бар, морь, нохой, үхэр жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, гахай, хулгана жилтэн сөрөг муу.
-Аливаа санасан үйлс сэтгэлчлэн бүтмүй. Цацал өргөх, эм найруулах, бэрийн үйл, ном эхлэн заалгах, худаг малтах, замд явахад муу.
Зурхайч Д.Цогтбаатар
