-Аргын тооллын 6 сарын 27. Даваа(Сумьяа) гараг / 2016
-Билгийн тооллын 22. могойг хүлэгч-25 од, цагаан луу, рашааны барилдлагат өдөр. Лус тахихад сайн.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:55-21:55.
-Өдрийн сайн цаг: бар(04:40-06:40), луу(08:40-10:40), могой(10:40-12:40), бич(16:40-18:40), тахиа(18:40-20:40), гахай(22:40-24:40) болой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад эд, идээ элбэгшин эрхэм сайн. Гэвч луу, нохой жилтнээ цээртэй.
-Хулгана, луу, бич жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой жилтэн сөрөг муу.
-Үсэг, зурхай, урлахуй ухаанд суралцах, тариалангийн үйл, даллага авах, лус ба тэнгэр тахих, хурим хийх, гэр байшин барих, дээдэст бараалхах, буяны үйл, тооцоо хийх, насны хүчийг арвижуулах, эм найруулах, усан засал, худалдаа хийхэд сайн. Цэрэгт мордох, модны үйл, гүүр барих, хануур төөнүүр хийлгэх, газар малтах, оёх шидэх, эсгэх, ном сонсох, замд гарах, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, бэрийн үйлд муу.
Зурхайч Д.Цогтбаатар
