Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн ОХУ-ын Сонгуулийн төв комиссын гишүүн Н.В.Левичевийг өчигдөр хүлээн авч уулзав.
Тэрээр монголын парламентын сонгуулийг ажиглахаар хүрэлцэн ирсэн байна.
Монгол, Оросын сонгуулийн байгууллагууд хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурснаас хойш хоёр байгууллагын харилцаа, хамтын ажиллагаа өргөн хүрээнд хөгжиж байгааг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн дурьдаад цаашид хөгжих улам өргөн боломж байгааг тэмдэглэв. Хоёр орны сонгуулийн байгууллагын төлөөлөгчид харилцан айлчилж, бүх түвшин дэх сонгуулийг ажиглаж ирсэн бөгөөд энэ оны 9 дүгээр сарын 18-нд болох Оросын Төрийн Думын сонгуулийг ажиглах сонирхолтой байгаагаа тэрээр илэрхийллээ.
Ноён Н.В.Левичев ОХУ-ын Сонгуулийн төв комиссын дарга хатагтай Э.А.Панфиловагийн мэндчилгээг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнд уламжлаад удахгүй болох Төрийн Думын сонгуульд ажиглагчаар оролцохыг урьсан урилгыг илгээнэ гэдгээ мэдэгдэв. Тэрээр дараа нь ОХУ-ын Сонгуулийн төв комиссын бүрэлдэхүүн шинэчлэгдэж түүнд Холбооны Хурал болон Төрийн Думын гишүүнээр ажиллаж байсан зарим хүмүүс орсон тухай, мөн энэ өдрүүдэд Төрийн Думад суудалтай намуудын Их хурал болж нэр дэвшигчдээ тодруулж буй тухай танилцууллаа. ОХУ-ын Сонгуулийн төв комиссын гишүүн Н.В.Левичев монголын парламентын болон орон нутгийн сонгуулийг ажиглах явцдаа санал тоолох төхөөрөмжийн ажиллагааг ихэд сонирхох болно гэдгээ хэллээ.
Уулзалтын үеэр тэрээр , ОХУ-ын Сонгуулийн төв Комиссын дарга асан В.Е.Чуров Гадаад харилцааны яаманд Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар томилогдон ажиллаж байгаа бөгөөд бусад орны сонгуулийг ажиглах асуудлыг эрхэлж байгаа тухай дуулгав.
Ноён Н.В.Левичев өөрөө ОХУ-ын Төрийн Думын орлогч даргаар ажиллаж байсан байна.
Сонгуулийн Ерөнхий Хорооны удирдлага энэ өдрүүдэд сонгууль ажиглахаар манай оронд хүрэлцэн ирсэн Кыргыз Улсын Сонгуулийн төв Хорооны дарга Т.Д.Абдраимов тэргүүтэй төлөөлөгчид, БНСУ-ын Үндэсний сонгуулийн комиссын болон Европын парламентын Холбооны төлөөлөгчдийг тус тус хүлээн авч уулзав.
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
НҮБ-ын ХХААБ-ын ерөнхий захирал мэндчилгээ ирүүлжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээ ирүүллээ
Ерөнхийлөгч Доналд Ж.Трамп Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 45 баг иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Наадмаар хуушуур идэхдээ юуг анхаарах вэ?
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочноор оролцлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд үйлчлэх нийтийн тээврийн автобусны чиглэлүүдийг танилцуулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв
Монелийн замыг шөнийн цагаар хааж шинэчилнэ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн Ш.Магванд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
