Цагдаагийнхан ажил хаяжээ

2016 оны 06-р сарын 29 өдөр, 11 цаг 33 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Бразилын Рио-де-Жанейро мужийн цагдаа нар ажил хаяжээ. Цагдаагийн албан хаагчид цалинг нь хугацаанд нь тавихгүй байна хэмээн эрх баригчдаа буруутгасан байна.

Рио-де-Жанейро мужийн Цагдаагийн газраас “Цагдаагийнхан ажил хаясан. Нийт цагдаагийн албан хаагчдын 70 хувь нь уг ажил хаялтад нэгдсэн” гэж мэдэгджээ. Ажил хаялтын улмаас осол нэмэгдэж, гэмт хэргийн хандлага өссөн талаарх дуудлагыг иргэд мэдэгдсэн байна. Цагдаагийхан яаралтай хэргээс бусад бүх дуудлага, гомдлыг хүлээж аваагүй гэнэ.

 Рио-де-Жанейрогийн олон улсын нисэх онгоцны буудал дээр цагдаагийн алба хаагчид “Рио хотноо ирсэн хэн ч амар тайван байж чадахгүй” гэх лоозон барьцгаажээ.Рио хот өнгөрөгч долоо хоногт санхүүгийн онц байдал зарласан болохоо мэдэгдсэн билээ. Онц байдлын улмаас энэ сарын төрийн албан хаагчдын цалинг тавиагүй аж. Эрх баригчид Рио хотноо санхүүгийн тусламж үзүүлэхээ мэдэгдэж, цагдаагийн нийт албан хаагчдыг ажил хаялтаа зогсоохыг уриалжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх