МАН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Су.Батболд “Сонгуулийн санал хураалт үргэлжилж байгаа энэ үед МАН-ын төв штабын зүгээс хууль хяналтын байгууллагаас шалгаж, хариуг нь эцэслээгүй хэрэг, үйлдлүүдийг мэдээлэхгүй байхыг хичээж байлаа. Гэтэл АН-ын удирдлагууд увайгүй үйлдэл гаргаж, хууль хяналтын байгууллагад шалгаж, эцэслээгүй хэргүүдийг сургаар мэдээлж МАН-ын нэр дэвшигчдийн нэр хүндэд халдлаа. Тиймээс МАН-ын сонгуулийн штабаас АН-ын нэр дэвшигчдийн Сонгуулийн тухай хуулийг хэрхэн зөрчиж байгааг илчилсэн үйлдлүүдийг тодорхой баримт нотолгооны үндсэн дээр мэдээлэхээр шийдлээ. Үүнд,
-Архангай аймгийн нэгдүгээр тойрогт буюу Ихтамир сумын штабын ажилтнууд сонгогчдод архи тараасан хэргийн дагуу цагдаагийн байгууллага шалгалт явуулсан. Тухайн үед нэр дэвшигч Д.Ганхуягын сурталчилгааны материал болон их хэмжээний согтууруулах ундааг машиндаа авч явсан нь тогтоогдсон.
-Мөн дараагийн ноцтой гэхээр асуудал нь Баянзүрх дүүргийн 49 дүгээр тойрогт сонгогчдын саналыг татах зорилгоор Япон улсад ажиллаж, амьдрах дадлагажигчдыг бүртгэх нэрийдлээр сонгогчдийг хууран мэхэлж мөн мөнгө тараасан болох нь тогтоогдсон.
-Чингэлтэй дүүргийн 64 дүгээр тойрогт нэр дэвшсэн Г.Баярсайхан иргэдэд мөнгө тараасан, архидуулсан байсан гэсэн юм.
Мөн тэрбээр “АН-ын генсек Л.Эрхэмбаяр мэдээлэл хийхдээ нэр дэвшигч Д.Оюунхоролын нэр хүндэд халдсан мэдээлэл хийлээ. Одоог хүртэл хууль, шүүхийн байгууллагаас хууль зөрчсөн гэх хариу, мэдээлэл өгөөгүй. Гэтэл түүний нэр хүндэд халдаж, иргэдийн сонголтод нөлөөлөх зорилгоор Д.Оюунхоролыг мөнгө тарааж хууль зөрчсөн мэтээр мэдэгдэл хийж байгаа нь АН-ын зүгээс хийж байгаа увайгүй үйлдэл юм. Увс аймгийн нэр дэвшигч Ч.Хүрэлбаатарын машинд хууль бусаар халдаж нэгжлэг хийж улмаар биед нь байсан 200 орчим мянган төгрөгийг авч их хэмжээний мөнгө тараасан мэтээр гүтгэж байгааг хуулийн байгууллагад шалгуулж байна. Мөн Архангай аймагт нэр дэвшигч Ж.Мөнхбатын сурталчилгааны хаалтын үеэр бусдын нэр хүндэд халдсан үйлдэл хийгээгүй гэдгийг нотолж байна. Харин МАН-аас нэр дэвшигчдийн болон штабын ажилтнуудын биед халдаж, хүнд гэмтэл учруулсан хэрэг гарсан гэдгийг онцолмоор байна” гэлээ.





Д.ЖАРГАЛ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
НҮБ-ын ХХААБ-ын ерөнхий захирал мэндчилгээ ирүүлжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээ ирүүллээ
Ерөнхийлөгч Доналд Ж.Трамп Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 45 баг иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Наадмаар хуушуур идэхдээ юуг анхаарах вэ?
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочноор оролцлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд үйлчлэх нийтийн тээврийн автобусны чиглэлүүдийг танилцуулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв
Монелийн замыг шөнийн цагаар хааж шинэчилнэ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн Ш.Магванд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
