Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид өнөөдөр Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын /ЕАБХАБ/ сонгууль ажиглагчдын багийн тэргүүн, Элчин сайд Оудрий Франсис Гловерийг хүлээн авч уулзлаа.
ЕАБХАБ-ын сонгууль ажиглагчдын багийн тэргүүн, хатагтай Оудрий Гловер нь өнгөрөгч тавдугаар 19-нээс хойш Монголд ажиллан, сонгуулийн явцтай танилцаж байна. Тэрбээр өөрийн ажлын хүрээнд маргааш буюу пүрэв гаригт хэвлэлийн хурал зохион байгуулах ба мөн ажиглалтын нийт дүнг танилцуулсан тайлан, зөвлөмжийг гаргахаа мэдэгдэв.
Хатагтай Оудрий Гловер 2013 онд Монголд ЕАБХАБ-ын сонгууль ажиглагчдын багийн тэргүүнээр ажиллаж байсан ба тухайн үед гаргасан тайлан, зөвлөмж нь чухал ач холбогдолтой байсныг Ерөнхийлөгч дурдаж байв. Сонгуулиас сонгуулийн хооронд олон сургамж аван цаашид холбогдох хууль тогтоомжоо улам бүр сайжруулахын төлөө ажиллаж байгааг Ерөнхийлөгч онцлов. Энэ ажилд гадаадын ажиглагчид чухал үүрэг гүйцэтгэж, сонгууль ил тод, шударга болоход нь сайн нөлөө үзүүлснийг дурдлаа. Энэ удаагийн сонгуулийн талаарх тус байгууллагын тайланг мөн чухалчлан авч үзэхийг Ерөнхийлөгч хэллээ.
Хатагтай Оудрий Гловер Монголын сонгуулийн үйл явц одоогоор ямар нэгэн зөрчилгүй, тайван үргэлжилж байгааг дурдаад энэ удаагийн сонгуульд эмэгтэй нэр дэвшигчид харьцангуй цөөхөн байгаад сэтгэл дундуур буйгаа илэрхийлэв. Тэрбээр ЕАБХАБ-ын сонгууль ажиглагчдын багийн тэргүүнээр Беларусь, Казахстан, Македони, Украин, Итали, Албани, Гүрж, Азербайжан, Словени зэрэг улсад ажиллаж байжээ.
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
НҮБ-ын ХХААБ-ын ерөнхий захирал мэндчилгээ ирүүлжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээ ирүүллээ
Ерөнхийлөгч Доналд Ж.Трамп Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 45 баг иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Наадмаар хуушуур идэхдээ юуг анхаарах вэ?
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочноор оролцлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд үйлчлэх нийтийн тээврийн автобусны чиглэлүүдийг танилцуулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв
Монелийн замыг шөнийн цагаар хааж шинэчилнэ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн Ш.Магванд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
