Монголчууд хаан сонголтоо хийсэн,хэн ч маргах эрх байхгүй

2016 оны 06-р сарын 30 өдөр, 17 цаг 08 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Монголын ард түмэн улстөрийн сонголтоо хийлээ. Хэн ч ард түмний сонголтыг зөв, буруу гэж шүүмжлэх эрх байхгүй. Энэ бол хаан сонголт. Ардчилсан намын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Р. Гончигдорж, Н.Алтанхуяг,  ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, “Фортуна” Н.Батбаяр, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, Л.Гантөмөр, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, М.Батчимэг, Л.Эрдэнэчимэг гээд УИХ-ын гишүүд   энэ удаагийн сонгуулиар өвдөг шороодлоо. Эзний алба ээлжтэй,хааны алба халаатай хойно хэн ч юу ч ярих нь илүүц. МАН-ын нэр дэвшигчид 65 тойрогт ялалт байгууллаа. Ард түмэн сонголтоо хийвэл хийсэн шиг хийдэг аж. Энэ удаагийн сонгуулиар Монголын ард түмэн ямар хүмүүсийг төрд сонгов гэвэл, төрийн хүний ёс зүйг дээдлэж, хэлсэндээ хүрдэг, хэлсэн амлалтаа мартдаггүй байнга санаж явдаг тийм л хүмүүст төрд зүтгэх боломж олгохоор шийдэв. Магадгүй, хэн ч гэсэн   өргүй, өлсөхгүй амьдрах эрхтэй шүү гэдгийг сануулсан сонголт ч байж мэднэ. Өнөөдөр ард түмэн үнийн дарамтад сөхөрсөн, хоёр идэхгүй хоосон хонохгүй гэж чардайсан байдалтай байгааг бүгд мэдэж буй.  Эх орны минь эдийн засаг сэхээнд байгаа, маш их “эмчилгээ” хийлгэж байж хөл дээрээ босох байх. МАН-ынхан 22 тэрбум долларын өртөй улс хүлээн авч байгаа.  Ирэх жилээс үйлдвэрүүд бондын зээлээ төлж эхэлнэ. Бодлогын төвшинд нийгэм эдийн засгийн бүх салбарыг босгох хүндхэн даалгавар тэдэнд ногдож байна. МАН-д ард түмнээ өөд нь татах,ядарсан амьдралыг нь босгох  том хариуцлага ирлээ. Харин Ардчилсан намд ардчилсан нам болох том боломж гарч байна. Амжилт хүсье.  АН-аас УИХ-д сонгогдсон  гишүүд болон МАХН-ын С.Баасанхүү,бие даан нэр дэвшиж ялалт байгуулсан С.Жавхлан нар саарыг “хазаарлаж”, сайныг “ташуурдан” дэмжиж байгаасай. Зуны сайхан өдөр монголчуудыг сонгуулийн бурхан тэнгэр ивээлээ,төр эргэлээ. Одоо сонгогдож чадаагүй нь гоморхох, сэтгүүлчдэд элдэв гомдол санал ярих хэрэггүй. Тэгвэл унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэгтэй адил болно. Тэр тэгсэн, энэ ингэсэн гэж ярьж байгаа нэр дэвшигчид “өөрөө унасан хүүхэд уйлдаггүй” гэдгийг санаад дуугүй болсон нь дээр. Ялалт, ялагдал аль алиныг хүлээж авч сурах хэрэгтэй. Ард түмний сонголттой маргах эрх хэнд ч байдаггүй билээ.

2016 ОНЫ УИХ-ЫН СОНГУУЛИЙН ДҮН: /Урьдчилсан мэдээ/

ТОЙРОГ АЙМАГ, ДҮҮРЭГ ЯЛСАН НАМ
1-р тойрог Архангай Г.ТЭМҮҮЛЭН МАН
2-р тойрог Архангай Ё.БААТАРБИЛЭГ МАН
3-р тойрог Архангай Ж.МӨНХБАТ МАН
4-р тойрог Баян-Өлгий Г.СОЛТАН МАН
5-р тойрог Баян-Өлгий А.БАДЕЛХАН МАН
6-р тойрог Баян-Өлгий Д.МУРАТ АН
7-р тойрог Баянхонгор Г.ЗАНДАНШАТАР МАН
8-р тойрог Баянхонгор М.БИЛЭГТ МАН
9-р тойрог Баянхонгор Л.ЭЛДЭВ-ОЧИР МАН
10-р тойрог Булган Ж.БАТ-ЭРДЭНЭ МАН
11-р тойрог Говь-Алтай Ш.РАДНААСЭД МАН
12-р тойрог Дорноговь, Говьсүмбэр Г.МӨНХЦЭЦЭГ МАН
13-р тойрог Дорноговь Б.ДЭЛГЭРСАЙХАН МАН
14-р тойрог Дорнод Х.БОЛОРЧУЛУУН МАН
15-р тойрог Дорнод Н.НОМТОЙБАЯР МАН
16-р тойрог Дундговь Б.НАРАНХҮҮ АН
17-р тойрог Завхан Я.САНЖМЯТАВ АН
18-р тойрог Завхан З.НАРАНТУЯА АН
19-р тойрог Өвөрхангай Я.СОДБААТАР МАН
20-р тойрог Өвөрхангай Д.ТОГТОХСҮРЭН МАН
21-р тойрог Өвөрхангай С.ЧИНЗОРИГ МАН
22-р тойрог Өмнөговь Н.АМАРЗАЯА МАН
23-р тойрог Өмнөговь Л.ЭНХБОЛД МАН
24-р тойрог Сүхбаатар Ч.УЛААН МАН
25-р тойрог Сэлэнгэ Н.ОЮУНДАРЬ МАН
26-р тойрог Сэлэнгэ Ж.ЭРДЭНЭБАТ МАН
27-р тойрог Сэлэнгэ Д.ЭРДЭНЭБАТ АН
28-р тойрог Төв М.ЭНХБОЛД МАН
29-р тойрог Төв А.СҮХБАТ МАН
30-р тойрог Төв Н.ЭНХБОЛД МАН
31-р тойрог Увс Д.ЧОЙЖИЛСҮРЭН МАН
32-р тойрог Увс Н.ЦЭРЭНБАТ МАН
33-р тойрог Увс Ч.ХҮРЭЛБААТАР МАН
34-р тойрог Ховд Б.ПҮРЭВДОРЖ АН
35-р тойрог Ховд С.БЯМБАЦОГТ МАН
36-р тойрог Ховд О.БАТНАСАН МАН
37-р тойрог Хөвсгөл Л.МӨНХБААТАР МАН
38-р тойрог Хөвсгөл Ц.ДАВААСҮРЭН МАН
39-р тойрог Хөвсгөл Л.ЭНХ-АМГАЛАН МАН
40-р тойрог Хэнтий Б.БАТ-ЭРДЭНЭ МАН
41-р тойрог Хэнтий Л.ОЮУН-ЭРДЭНЭ МАН
42-р тойрог Хэнтий Т.ГАНТУЛГА МАН
43-р тойрог Дархан-Уул Б.БАТТӨМӨР МАН
44-р тойрог Дархан-Уул Н.ЖАВХЛАН МАН
45-р тойрог Дархан-Уул Д.ХАЯНХЯРВАА МАН
46-р тойрог Орхон О.СОДБИЛЭГ МАН
47-р тойрог Орхон О.БААСАНХҮҮ МАХН
48-р тойрог Орхон Д.ДАМБА-ОЧИР МАН
49-р тойрог Баянзүрх дүүрэг Д.ОЮУНХОРОЛ МАН
50-р тойрог Баянзүрх дүүрэг Ж.ЭНХБАЯР МАН
51-р тойрог Баянзүрх дүүрэг Б.САРАНЧИМЭГ МАН
52-р тойрог Баянзүрх дүүрэг Б.БАТЗОРИГ МАН
53-р тойрог Баянзүрх дүүрэг Ж.БАТЗАНДАН АН
54-р тойрог Баянзүрх дүүрэг С.ЖАВХЛАН Бие даагч
55-р тойрог Хан-Уул  дүүрэг Д.САРАНГЭРЭЛ МАН
56-р тойрог Хан-Уул дүүрэг Ц.НЯМДОРЖ МАН
57-р тойрог Хан-Уул  дүүрэг Л.БОЛД АН
58-р тойрог Хан-Уул  дүүрэг Б.ЭНХ-АМГАЛАН МАН
59-р тойрог Сүхбаатар дүүрэг Д.ЦОГТБААТАР МАН
60-р тойрог Сүхбаатар дүүрэг Ц.МӨНХ-ОРГИЛ МАН
61-р тойрог Сүхбаатар дүүрэг СҮ.БАТБОЛД МАН
62-р тойрог Сүхбаатар дүүрэг Ц.ЦОГЗОЛМАА МАН
63-р тойрог Чингэлтэй дүүрэг Т.АЮУРСАЙХАН МАН
64-р тойрог Чингэлтэй  дүүрэг М.ОЮУНЧИМЭГ МАН
65-р тойрог Чингэлтэй дүүрэг Ө.ЭНХТҮВШИН МАН
66-р тойрог Чингэлтэй дүүрэг Д.ГАНБОЛД МАН
67-р тойрог Баянгол дүүрэг А.УНДРАА МАН
68-р тойрог Баянгол дүүрэг Ж.ГАНБААТАР МАН
69-р тойрог Баянгол дүүрэг С.ЭРДЭНЭ АН
70-р тойрог Баянгол дүүрэг Д.ЛҮНДЭЭЖАНЦАН МАН
71-р тойрог Сонгинохайрхан Ц.ГАРАМЖАВ МАН
72-р тойрог Сонгинохайрхан Н.УЧРАЛ МАН
73-р тойрог Сонгинохайрхан Д.СУМЪЯАБАЗАР МАН
74-р тойрог Сонгинохайрхан Д.ТЭРБИШДАГВА МАН
75-р тойрог Сонгинохайрхан Б.УНДАРМАА МАН
76-р тойрог Сонгинохайрхан Х.НЯМБААТАР МАН

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх