АСЕМ-ын дээд түвшний уулзалт, түүний дагалдах арга хэмжээнүүдийг сурвалжлах олон улсын сэтгүүлчидтэй ажиллах сайн дурын 120 гаруй ажилтанд мэдээлэл, зааварчилгаа өгөх сургалт 6 дугаар сарын 30-нд ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд боллоо.
Сургалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, АСЕМ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны асуудал хариуцсан ажлын хэсгийн нарийн бичгийн дарга П.Сайнбилэг удирдан явууллаа.
Тэрбээр “Сайн дурын ажилтнууд бол аливаа олон улсын арга хэмжээний нүүр царай, өнгө төрхийг илтгэж байдаг. Тэр дундаа сэтгүүлчидтэй ажиллах гэдэг маш хариуцлагатай үүрэг. Дээд түвшний уулзалтыг сурвалжлахаар олон улсын нэр хүндтэй 800 гаруй сэтгүүлч манай улсад хүрэлцэн ирнэ. Нэг сэтгүүлчийн бэлтгэсэн мэдээ сурвалжлага сая сая үзэгчид Монгол Улсын талаарх анхны ойлголтыг хүргэнэ. Иймд Та бүхэн тэдгээр сэтгүүлчтэй хэрхэн харилцах, үйлчлэхээс Монгол Улсын нэр хүнд ихээхэн хамаарах юм” хэмээн онцоллоо.
Сургалтаар сайн дурын ажилтнууд, тэр дундаа олон улсын сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэнтэй хамтарч ажиллах хүмүүсийн анхаарах зүйл, баримтлах зарчим, эзэмшвэл зохих чадваруудын талаар ерөнхий ойлголт олгож, сэтгүүл зүйн үг хэллэг, дипломат ёс, харилцааны соёл, хувийн бэлтгэлтэй холбоотой заавар зөвлөмж өглөө.
Эдгээр сайн дурын ажилтнууд ирэх долоо хоногт Шангри-Ла дахь гадаад, дотоодын сэтгүүлчдэд зориулсан “Хэвлэлийн төв”-тэй танилцах юм.

Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
НҮБ-ын ХХААБ-ын ерөнхий захирал мэндчилгээ ирүүлжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээ ирүүллээ
Ерөнхийлөгч Доналд Ж.Трамп Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 45 баг иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Наадмаар хуушуур идэхдээ юуг анхаарах вэ?
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочноор оролцлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд үйлчлэх нийтийн тээврийн автобусны чиглэлүүдийг танилцуулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв
Монелийн замыг шөнийн цагаар хааж шинэчилнэ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн Ш.Магванд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
