ТАЛАРХАЛ
Монголын урлаг соёл, сайн цагийн Соёл Гэгээрлийн Яам маань эргээд сэргэж мэдэх нь. Соёлын яам маань алга болоод ходоод гэдэсний ердөө “олгой” шиг нэр төдий болж ирсэн юм. Ямартай ч урлаг соёл, утга зохиолоос яруу найрагч Мөнхцэцэг, Мөнхбат, дуучин Жавхлан маань төр түшилцэх боллоо. Соёл гэгээрлийн яамаа бий болгож, урлаг соёлоо өрх тусгаарлах байх аа. МЗЭ- байшин маань 90 жилийн нүүр үзлээ. Түүнийгээ сайхан музей болгоод зохиолчддоо шинэ ордонтой болгоорой Мөнхцэцэг минь!
Та бүхэндээ талархаад, ажлын амжилт хүсье!
Зохиолч, яруу найрагч Б.Батрэгзэдмаа
