Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хар адуу гэдэг газарт 3-8 насны гурван хүүхэд худаг руу унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Нэг айлын ах дүү гурван хүүхэд тоглож байгаад худаг руу унасан нь юунаас болсныг цагдаагийнхан шалгаж байна. Гурвын гурван сайхан үрээ харанхуй худагт алдсан аав ээж, ах дүү, хамаатан садан ямар их уй гашууд автаж байгаа бол. Бодоход ч, аймшигтай. Хүүхэд л болсон хойно гэнэн, томоогүй,болгоомжгүй сониуч зангаасаа болоод аюул осолд өртсөн нь цөөнгүй сонсддог. Томчууд бид тэднийг хараа хяналтаасаа гаргаж болохгүйг мэдсээр атлаа сонор сэрэмж алддаг. Өнгөрсөн сард гэхэд л бага насны дөрвөн хүүхэд ус руу унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Өчигдөрхөн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутагт зургаан настай хүү тамхины асаагуураар цаас шатааж тоглож байгаад нүүрсний амбаар шатаасан. Энэ мэтчилэн юмны учир мэдэхгүй, дэггүй дүрсгүй хүүхдүүд хэрэг тариад байна. Хүүхдүүд санамсаргүй болгоомжгүй байдлаар амиа алдах хэрэг нэмэгдсэн гэж цагдаагийн байгууллагаас анхааруулж буй. Учир мэдэхгүй бага насны хүүхэддээ байнга анхаарал тавьж байх ёстойг хүүхдүүдийн тоглоом наадмаасаа шалтгаалан хийж байгаа болчимгүй үйлдэл харуулж байна.
Н.Яруухан
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн о
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
