Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдаан даваа гарагт болно

2016 оны 07-р сарын 01 өдөр, 16 цаг 05 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн 7 дахь удаагийн хурлын анхдугаар хуралдааныг 07 сарын 04-ний өдөр буюу Даваа гарагт 11 цагаас хуралдуулж, дараах асуудлыг хэлэлцүүлэхээр шийлвэрлэв. Үүнд:

·  Нийслэлийн ИТХ-ын сонгууль явуулсан дүн, бүрэн эрхийг зөвшөөрөх тухай

·  Нийслэлийн ИТХ-ын даргыг сонгох

·  Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тоог тогтоож, Тэргүүлэгчдийг сонгох

·  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэх юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх