АСЕМ: Шаардлагатай төсвүүдийг хэлэлцэж баталлаа

2016 оны 07-р сарын 01 өдөр, 18 цаг 22 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн 32 дугаар хуралдаан 7 дугаар сарын 1-нд болж, зочдыг хүлээн авах нислэг үйлдвэрлэлийн бэлэн байдал, “АСЕМ вилла” хотхонд байрлах төрийн тэргүүн нарт үзүүлэх үйлчилгээний төсөв, 2 талын уулзалтуудын гэр байгуулах, тохижуулах, үйлчилгээ үзүүлэх төсөв болон бусад асуудал хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд АСЕМ-д оролцох зочдыг хүлээн авах, аюулгүй байдлыг хангах, нислэг үйлдвэрлэлийн бэлэн байдлыг хангах төлөвлөгөөг Иргэний нисэхийн ерөнхий газар (ИНЕГ)-аас танилцууллаа.

Одоогоор ИНЕГ-т дээд түвшний уулзалтаар 23 улсын 28 агаарын хөлөг буух захиалга ирээд байна. Нисэх буудалд зочдын аюулгүй байдлыг хангах, болзошгүй аюул эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хуваарийн дагуу ажлууд үргэлжилж байна.

АСЕМ-аар ирэх төрийн тэргүүн нар болон өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчид 2 талын уулзалтууд хийх 6 гэрийг “АСЕМ вилла”-д барьж тохижуулах аж. Үүнтэй холбоотой цахилгаан, үйлчилгээний төсвийг хэлэлцэж баталлаа.

Мөн АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын зохион байгуулалтад ажилласан албан байгууллага, ажилтнууд, сайн дурынхан, хувь хүмүүст дурсгах бэлэг дурсгалын зүйлсийн зардлын талаар хэлэлцэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх