-Аргын тооллын 7 сарын 4. Даваа(Сумьяа) гараг / 2016
-Билгийн тооллын 30. хэрцгий охин-5 од, улаагчин гахай, рашааны барилдлагат өдөр. Лус тахихад сайн.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:59-21:53.
-Өдрийн сайн цаг: үхэр(02:40-04:40), луу(08:40-10:40), морь(12:40-14:40), хонь(14:40-16:40), нохой(20:40-22:40), гахай(22:40-24:40) болой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул. Билгийн өдөр нь муу болой.
-Туулай, хонь, гахай, нохой жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой жилтэн сөрөг муу.
-Хөрөнгө оруулах, эрхшээх хийгээд хатуу үйл, хишиг даллага авах, лус ба тэнгэр тахих, хөрөнгө исгэх, архи нэрэх, сүм хийд босгох, хурим хийх, тариа тарих, гэр байшин барих, сан тавих, лам хуврага болох, ном заалгах, гөлөг тэжээх, насны хүчийг арвижуулах, эм найруулах, усан засал, худалдаа наймаа үүсгэх зэрэг дэлгэрүүлэх үйлсэд сайн. Бэрийн үйл, мод таслах, газар малтах, худаг шуудуу малтах, эхэлж ном сонсох, замд гарах, шинэ дээл өмсөх, эд юм өгөхөд муу.
Зурхайч Д.Цогтбаатар
