Монгол улсад хамгийн их тархсан хавар зуны улиралд хөдөлгөөнд ордог хачигт халдвар нь үхэлд хүргэх аюултай өвчин юм. Тэгвэл Он гарсаар улсын хэмжээнд хачигт халдварын 485 тохиолдол бүртгэгдсэнээс 181 батлагдсан байна.
Энэ нь олон жилийн дундажтай харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт аж. Урин дулааны улирал, иргэдийн ээлжийн амралт эхэлсэн тул хөдөө нутгаар амарч, зугаалж чөлөөт цагаа өнгөрүүлэхээс гадна ойт хээр газраар явж жимс ногоо, ургамал түүх нь элбэг байдаг. Түүнээс гадна сүүлийн жилүүдэд амралтын өдрүүдэд ууланд алхах иргэд ч олширсон.
Харин энэ үед ойн болон бэлчээрийн хачигны идэвхжил давхацдаг. Хачиг 11 дүгээр сард ичиж, гуравдугаар сараас хөдөлгөөнд ордог. Өөрөөр хэлбэл дөрөвдүгээр сараас аравдугаар сар хүртэл хачгийн идэвхжил өндөр байдаг аж. Тиймээс бид та бүхэндээ Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан хачигт халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөөг хүргэе.

