Монгол Улсад энэ оны долоодугаар сарын 15, 16-ны өдрүүдэд Ази, Европын орнуудын дээд хэмжээний 11-р уулзалт буюу АСЕМ болно.
Дээд хэмжээний тус уулзалтын хүрээнд нийт есөн дагалдах хурал болж буй бөгөөд үүний нэг нь Ази-Европ түмний чуулган-11 нь энэ сарын 4-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох юм.
Чуулганаар “Шударга, тэгш хүртээмжтэй хөгжлийн арга замыг хэрэгжүүлэн, эв санааны шинэ нэгдлийг байгуулах нь” сэдвийн хүрээнд зохиогдох уг чуулганаар Ази, Европын ард түмний итгэл найдварыг илэрхийлсэн, тэдний хөгжлийн тухай үзэл баримтлалын гол сэдвийг хөндөж хэрэгжүүлэх арга замуудыг тодорхойлно. Чуулганд АСЕМ-ын орнуудын 500 гаруй төлөөлөгч оролцохоос 250 нь дотоодын төлөөлөгч байх юм.
