Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баярыг угтан нийслэлийн хэмжээнд тохижилт, цэвэрлэгээний ажлуудыг хийж байна. Тохижилтын ажлын хүрээнд төв цэнгэлдэх хүрээлэнгийн хүндэтгэлийн хэсэг, 4 гол баганын засварын ажил 80 хувьтай байна.
“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” Үндэсний их баяр наадмаар цэвэрлэгээ үйлчилгээнд 360 хяналтын инженер, техникч, зам талбайн үйлчлэгч, ачигч, жолооч нар ажиллуулна. Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн 50 ажилтан өдөр бүр тогтмол цэвэрлэгээ, үйлчилгээ хийж байна. Хүй 7 худгийн 570 га талбайн хогийг цэвэрлэж, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн арын талбайн зэрлэг ургамлыг устгах юм.
Одоогоор Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худагт 60 ширхэг тэмдэг тэмдэглэгээ хийж, үерийн уснаас сэргийлэх шуудуу татан, 30 ам метр талбайд нөхөөсний ажил хийсэн. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэн орчмын 110 ам метр замын эвдрэлийг нөхөж, шагайн байрны эргэн тойронд зүлэгжүүлэлт, ногоон байгууламж хийсэн. Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт хийх ногоон байгууламжийн ажил 50 хувьтай байна. Төв цэнгэлдэх хүрээлэнд 24, Их тэнгэрт 8, Чингисийн талбайд 6 био 00 НҮУН-ээс байрлуулна. Мөн Хүй долоон худагт А,Б зогсоолын цахилгааны хүчдэлийг нэмж, нийт 900 ам метр талбайд тэмдэглэгээ хийн 1300 метр хайс зөөвөрлөж, 300 тэмдэг тавих юм.
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
НҮБ-ын ХХААБ-ын ерөнхий захирал мэндчилгээ ирүүлжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээ ирүүллээ
Ерөнхийлөгч Доналд Ж.Трамп Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 45 баг иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Наадмаар хуушуур идэхдээ юуг анхаарах вэ?
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочноор оролцлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд үйлчлэх нийтийн тээврийн автобусны чиглэлүүдийг танилцуулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв
Монелийн замыг шөнийн цагаар хааж шинэчилнэ
