Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн анхдугаар хурал хойшилж маргааш боллоо

2016 оны 07-р сарын 04 өдөр, 13 цаг 22 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

НИТХ-ын ээлжит хуралдаан өнгөрсөн амралтын өдөр болж Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн 7 дахь удаагийн хурлын анхдугаар хуралдааныг өнөөдөр хуралдуулахаар болсон. Тэгвэл дөнгөж сая 11.40 цагаас хуралдах ёстой байсан анхдугаар хуралдаан Нийслэлийн МАН-ын хүсэлтээр хойшилж маргааш буюу энэ сарын 5-ны 11.00 цагт хуралдахаар болжээ. Хойшлуулах болсон шалтгаан нь Хотын даргад нэр дэвшээд буй Су.Батболдын бүрэн эрхийг хугацаа дуусаагүй байгаатай холбоотой аж. Тэд маргааш дараах асуудлыг хэлэлцүүлэх юм.

  • Нийслэлийн ИТХ-ын сонгууль явуулсан дүн, бүрэн эрхийг зөвшөөрөх тухай
  • Нийслэлийн ИТХ-ын даргыг сонгох
  • Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тоог тогтоож, Тэргүүлэгчдийг сонгох
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэх юм. Мөн маргаашийн хуралдаанаараа Улаанбаатар хотын захирагч буюу хотын даргаар хэнийг томилох вэ гэдэг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх юм. МАН-ынхан олонх болсон учир хотын даргыг томилох ёстой. Тэд өнгөрсөн баасан гарагт УЗ-өө хуралдуулж хотын дарга Су.Батболдын нэрийг дэвшүүлээд байгаа юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх