АН-ыг ирэх жилүүдэд аль фракц нь тэргүүлэх вэ

2016 оны 07-р сарын 04 өдөр, 14 цаг 54 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

УИХ-ын энэ удаагийн сонгууль амжилттай болж өндөрлөсөн. Сонгогчид энэ удаад сонголтоо хийж МАН-д 65 суудал, АН-д 9 суудал, МАХН-д 1 суудал, бие даагч С.Жавхланд нэг суудал өгсөн.

Энэ удаагийн сонгуульд намаа ялагдуулсан АН-ын дарга З.Энхболд болон генсек Л.Эрхэмбаяр нар хариуцлага хүлээхээ мэдэгдсэн. Мэдээж тэд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж оронд нь өөр баг АН-ыг ирэх дөрвөн жилд удирдах нь тодорхой.Харин хэний баг гарч ирэх нь сонирхол татаж байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар 2012-2016 онд шат шатны сонгуульд намаа удирдан ялалт байгуулж байсан “Алтангадас” фракцийнхан АН-ыг дараагийн дөрвөн жилд удирдаж магадгүй. Гэвч өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд АН-ын нэр хүнд чамгүй унасан. Намын нэр хүнд унахад дотоод зөрчил ,эрх мэдлийн төлөөх фракцуудын зодоон ,намын дарга З.Энхболдын хэтэрхий  хүч түрсэн зарим шийдвэрүүд нөлөөлсөн. Энэ бүх шалтгаанууд нь  жирийн иргэд сонгогчид төдийгүй намын гишүүд дэмжигчдэд нөлөөлж АН-ыг сонгуульд ялагдаж дөнгөж бүлэг байгуулах хэмжээний суудалтай үлдээсэн.

Тэгэхээр уналтанд орсон намын нэр хүндийг өргөх шинэ удирдлагууд аль чухам аль фракц байх нь одоогоор тодорхойгүй байна

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх