Нэр дэвшигч Д.Оюунхоролын нэр хүндэд халдсан асуудлаар МАН-ын төв штабаас мэдэгдэл гаргалаа
Уг мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д “Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж тодорхойлоод уг хуулийн 70.1.6-д “…бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараах” мөн зүйлийн 70.5.13-т “сонгуулийн сурталчилгааны явцад бусдыг гүтгэх, доромжлох, гутаах, хуурамч мэдээ, мэдээллийг төрөл бүрийн хэлбэрээр тараах-ыг хориглосон.
Гэтэл УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Дуламсүрэнгийн Оюунхоролын нэр хүндэд халдсан, бүдүүлгээр гүтгэсэн, иргэд сонгогчдын санал өгөх ажиллагааг санаатайгаар будилуулах гэсэн ноцтой үйлдлийг өрсөлдөгч талаас гаргалаа.Тодруулбал, тус тойргийн иргэд, сонгогчдын гар утсанд 9900000…гэсэн дугаараас “УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Д. Оюунхоролын мөнгө тараасан үйлдлийг цагдаад болон шүүх тогтоож шийдвэрээ гаргасан байна” гэсэн худал мэдээг мессежээр ирүүлсэн байна. Мөн сонгогчдын дунд нэр дэвшигч Д.Оюунхоролыг нэр дэвшигчдийн жагсаалтаас хассан гэх худал цуурхалыг тараажээ.
Нэр дэвшигч Д.Оюунхорол нь иргэдэд мөнгө, эд зүйл тараагаагүй бөгөөд шүүх, цагдаагийн ямар ч шийдвэр гараагүй байна. Дээрх хууль бус ажиллагаатай холбоотойгоор нэр дэвшигчийн сонгуулийн штабаас 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Сонгуулийн ерөнхий хорооноос тайлбар хүссэн албан бичгийг явуулсан. Албан бичгийн дагуу Сонгуулийн ерөнхий хороо 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 432 тоот албан бичгээр Д.Оюунхоролын нэрийг нэрсийн жагсаалтаас хасаагүй гэж албан ёсоор мэдэгдсэн болно.
Иймд Сонгуулийн ерөнхий хорооноос Монгол Ардын Намаас нэр дэвшигч Д. Оюунхоролыг УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хасаагүй болохыг олон нийтэд шуурхай мэдээлж, иргэдийн сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэхэд хууль бусаар нөлөөлж байгаа үйлдлийг таслан зогсоох, улмаар тус тойрог дахь сонгуулийн үйл ажиллагааг хууль тогтоомжийн дагуу, шударгаар явуулах талаар холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.Дээрх хууль бус үйлдлийн талаар хууль хяналтын байгууллагад хандсан болно.

МОНГОЛ АРДЫН НАМЫН СОНГУУЛИЙН ТӨВ ШТАБ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
НҮБ-ын ХХААБ-ын ерөнхий захирал мэндчилгээ ирүүлжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээ ирүүллээ
Ерөнхийлөгч Доналд Ж.Трамп Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 45 баг иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Наадмаар хуушуур идэхдээ юуг анхаарах вэ?
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочноор оролцлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд үйлчлэх нийтийн тээврийн автобусны чиглэлүүдийг танилцуулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв
Монелийн замыг шөнийн цагаар хааж шинэчилнэ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн Ш.Магванд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
