Засгийн газраас иргэдийнхээ аж амьдралыг сайжруулах, эдийн засгийн хүндрэлийг даван туулж их бүтээн байгуулалтын үйлсийг орон даяар өрнүүлэх, шударга ёс, хариуцлагын тогтолцоог хэвшүүлэх талаар дэвшүүлсэн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө хамт олноо манлайлан хөдөлмөрлөсөн ажилтнуудыг Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагналаа.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Засгийн газрын гишүүд
– Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн газрын дарга Д.Мөнх-Эрдэнэ
– Худалдан авах ажиллагааны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Отгонбаяр
– Хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалтын бодлого, үнэлгээний хэлтсийн дарга Ж.Алтантуяа
– Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Р.Дэжид
– Гадаад хэргийн яамны Эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал Ё.Манлайбаяр
– Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, өрийн удирдлагын газрын Өрийн удирдлагын хэлтсийн дарга Н.Нарангэрэл
– Хууль зүйн яамны Эрх зүйн шинэчлэлийн бодлогын газрын дарга Т.Бат-Өлзий
– Аж үйлдвэрийн яамны ахлах мэргэжилтэн С.Намжилмаа
– Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Орон нутгийн хамгаалалт-Улсын дайчилгааны хэлтсийн дарга С.Ганбямба
– Барилга, хот байгуулалтын яамны ахлах мэргэжилтэн Ю.Доржпагма
– Нийслэлийн Багануур дүүргийн 132 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Г.Бурмаа
– Зам, тээврийн яамны ахлах мэргэжилтэн Б.Лхагвасүрэн
– Уул уурхайн яамны ахлах мэргэжилтэн Ж.Дэмчигсүрэн
– Хөдөлмөрийн яамны Мэргэжлийн боловсролын сургалтын бодлого зохицуулалтын газрын дарга Б.Алтанжаргал
– Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нарангэрэл
– Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд
– “ДЦС-4” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Осгонбаатар
– Эрүүл мэнд, спортын яамны Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Шуурхай удирдлагын албаны дарга Д.Нарангэрэл
– Монгол Улсын сайдын Ажлын албаны дарга Б.Цогтгэрэл нарт шагналыг гардууллаа.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Засгийн газар ардчилал, хүний эрх, эрх чөлөө, монгол эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт шинэчлэл хийж, шударга ёс, хариуцлагын тогтолцоог хэвшүүлэх талаар дэвшүүлсэн бодлого, шийдвэрээ хэрэгжүүлж чадсан. Энэхүү зорилт, шийдвэрийг хэрэгжүүлэхэд хамт олноо манлайлан, хийсэн бүтээсэн бүхэндээ сэтгэлээ шингээн, чин шударгаар хөдөлмөрлөсөн Та бүхэнд Засгийн газрын дээд шагнал Хүндэт өргөмжлөлийг гардуулж байгаадаа баяртай байна” гэж хэллээ.
Мөн хүрсэн амжилтаа ахиулан, улс эх орныхоо эдийн засаг, иргэдийн эрх чөлөө бэхжүүлж, төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэхэд идэвхи чармайлттай, бүтээлч сэтгэлгээтэй ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Өнөөдөр харагчин могой өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
НҮБ-ын ХХААБ-ын ерөнхий захирал мэндчилгээ ирүүлжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээ ирүүллээ
Ерөнхийлөгч Доналд Ж.Трамп Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 45 баг иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Наадмаар хуушуур идэхдээ юуг анхаарах вэ?
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочноор оролцлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд үйлчлэх нийтийн тээврийн автобусны чиглэлүүдийг танилцуулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
