Ази, Европ түмний чуулган Улаанбаатарт болж байна

2016 оны 07-р сарын 05 өдөр, 12 цаг 14 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Монгол Улсад 7 дугаар сарын 15, 16-нд  болох АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын дагалдах хурлуудын нэг “Ази, Европ түмний 11 дүгээр чуулган” (АЕТЧ) 7 дугаар сарын 4-6-нд Улаанбаатар хотноо болж байна.

Уулзалтад АСЕМ-ын орнуудын иргэний нийгэм, төрийн бус байгууллагуудын төлөөлөл, Европын холбоо, Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг, Ази-Европын сангийн төлөөлөгчдөөс гадна Монголын иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн нийт 500 гаруй төлөөлөгч “Ази-Европын эв санааны шинэ нэгдлийг цогцлоон, эрх тэгш, шударга, хүртээмжтэй хөгжлийн арга замыг эрэлхийлэн хөгжүүлэхүй” сэдвийн дор чуулж байна.

Уулзалтыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ “Монгол Улсын иргэд улс төр, нийгмийн асуудалд чөлөөтэй, идэвхтэй оролцдог. Төрийн зүгээс энэхүү оролцоог хангахад бүхий л талаар дэмждэг бөгөөд энэ нь Монгол Улсын хөгжлийн философи юм. Аливаа улс орон иргэддээ тулгуурлан хөгждөг тул Монгол Улсын хувьд иргэний оролцоо асар үнэ цэнэтэй. Тиймээс ч бид иргэний оролцоог хангах гол тулгуур болох олон нийтийн болон төрийн бус байгууллагуудаа дэмжин ажилладаг. Гэхдээ бидэнд тулгамдаж буй олон асуудал бий. Тухайлбал, иргэний нийгмийн байгууллагуудын дотоод засаглал, хариуцлагыг сайжруулж, хараат бус байдлыг бэхжүүлэх хэрэгтэй. Үүний тулд эрхзүй, санхүүгийн дэмжлэг шаардлагатай. Иргэний нийгмийн байгууллагыг дэмжих чиглэлд Ерөнхийлөгч манлайлан оролцох ёстой. Тиймээс Ерөнхийлөгчийн Тамгын газар олон нийтийн байгууллагын эрхийн чиглэлээр 5 хуулийн төсөл боловсруулахаар ажиллаж байна” гэдгийг онцлоод чуулганы үйл ажиллагаанд амжилт хүслээ.

2016 оны долдоодугаар сарын 04.  Ази Европын ард түмэн форум дээр Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэлж байна. ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР

2016 оны долдоодугаар сарын 04.  Ази Европын ард түмэн форум.

Ази, Европ түмний 11 дүгээр чуулганы зорилго нь АЕТЧ-наас гарах саналуудын эргэх холбоог үүсгэн бодит хэрэгжилтэд хяналт тавих, АСЕМ-ын дагалдах хурлуудын уялдаа холбоог сайжруулахад хамтран ажиллах стратегиудыг боловсруулан хэрэгжүүлэхэд оршиж байна27791433720_a23b9a4430_k

2016 оны долдоодугаар сарын 04.  Ази Европын ард түмэн форум.

Ази, Европ түмний 11 дүгээр чуулганы зорилго нь АЕТЧ-наас гарах саналуудын эргэх холбоог үүсгэн бодит хэрэгжилтэд хяналт тавих, АСЕМ-ын дагалдах хурлуудын уялдаа холбоог сайжруулахад хамтран ажиллах стратегиудыг боловсруулан хэрэгжүүлэхэд оршиж байна.

27791402160_57570f4b19_k

Чуулганы үеэр 2 тивийн орнуудын ард иргэдийн уялдаа холбоог бэхжүүлэх, тэдний хөгжлийн тухай үзэл баримтлалын гол сэдвийг хөндөж хэрэгжүүлэх арга замуудыг тодорхойлох 8 гол асуудлын хүрээнд хэлэлцүүлэг өрнөж байна. Үүнд байгалийн нөөцийн шударга хуваарилалт, хүнсний аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээг бий болгох стратеги, худалдаа болон хөрөнгө оруулалтыг шударга болгох стратеги, зохистой ажлын байр бий болгож тогтвортой амьжиргааг хангах, оролцоот ардчилал, цөөнхийн эрх, хүйсийн эрх тэгш байдал, шилжилт хөдөлгөөн, терроризмд өгөх хариу арга хэмжээ зэрэг асуудал багтжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх