ШӨХТГ-аас сүүлийн үед хийсэн хяналт, шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.”Зорчигч тээврийн нэгтгэл” ТӨҮГ-т хийсэн хяналт шалгалтаар хэд хэдэн ноцтой зөрчил илэрчээ.
- Тус байгууллага нь жилд 20 орчим тэрбум төгрөгийн худалдан авалт хийдэг. Ингэхдээ худалдан авах ажиллагааны хууль дүрмийг баримталдаггүй нь шалгалтаар илэрсэн. Мөн тендер шалгаруулалтын урилга, үр дүнг худалдан авах ажиллагааны цахим хуудаст оруулдаггүй.
- Шатахуун худалдан авахад жилд дунджаар 10 тэрбум төгрөг баталдаг бөгөөд 2014, 2015 онуудад тендер шалгаруулалт зарлалгүй, “Алхана трейд” ХХК-аас шууд худалдан авалт хийсэн.
- “Алхана трейд” ХХК, М-Ойл Групп ХХК-тай байгуулсан Шатахуун худалдах, худалдан авах тухай гэрээнүүдийн хугацаа дууссан хэдий ч тус байгууллагын Удирдах зөвлөлөөс 2016 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн 04 тоот тогтоол гарч “2016 оны бизнес төлөвлөгөө батлагдаж, нээлттэй тендер зарлагдан гэрээ хийж хэрэгжих өдрийг хүртэлх хугацаанд шаардагдах шатахууныг 2015 онд хийгдсэн гэрээгээр үргэлжлүүлэн худалдан авахыг зөвшөөрсүгэй” гэсэн тогтоол гарсны дагуу худалдан авалтаа хийж байсан. Ингэхдээ бөөний үнээс 50 төгрөгөөр илүү өндөр үнээр шатахуун худалдан авсан ноцтой зөрчил гаргасан.
Дээрх зөрчлүүд нь тус байгууллагын холбогдох албан тушаалтнууд ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүйг харуулж байгаа тул хяналт шалгалтын дүн болон холбогдох материалуудыгАТГ-т шилжүүлж байна. Мөн хуулийн хугацаанд дээрх зөрчлүүдийг арилгахгүй бол хуулийн дагуу торгууль оногдуулна гэдгийг анхааруулж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийг илрүүллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Өнөөдөр харагчин могой өдөр
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
НҮБ-ын ХХААБ-ын ерөнхий захирал мэндчилгээ ирүүлжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээ ирүүллээ
Ерөнхийлөгч Доналд Ж.Трамп Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 45 баг иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Наадмаар хуушуур идэхдээ юуг анхаарах вэ?
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
