ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт Оросын спорт дахь авлигын эсрэг арга хэмжээ болон хүлээлгэх хариуцлагыг чангатгах тухай хуулийн төсөлд гарын үсэг зурлаа. ОХУ-ын Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт болон орж буй уг шинэ хуульд спортын удирдлагууд болон авлигад холбогдсон бүх этгээдүүдэд нэг сая рублиэс /$15,700/ дээш хэмжээний хээл хахууль авсан бол 8-15 жил хоригдох ял оноох ажээ.Оросын парламентын доод танхим болох Төрийн Дум уг хуулийн төслийг 6 дугаар сарын 17-нд баталсан бөгөөд Холбооны Зөвлөл буюу Дээд танхим 6 дугаар сарын 29-нд баталсан байна. Уг хуулиар мөнгөн торгуулиас эхлээд шоронд хорих хүртэл шийтгэлүүд ногдуулах юм.
В.Путин спорт дахь авлигатай эрс хатуу тэмцэнэ
2016 оны 07-р сарын 05 өдөр, 14 цаг 39 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
