Хүрэн манжин эрүүл мэндэд хир тустай вэ?

2016 оны 07-р сарын 05 өдөр, 17 цаг 47 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Хүрэн манжинг бид тэр бүр хоолондоо хэрэглээд байдаггүй хэдий ч үр нөлөөг нь эрт дээр үеэс мэддэг байжээ. Breuss_ийн эмчилгээг мэддэг хүмүүс хавдрын эмчилгээнд дэм болгон илүүтэй хэрэглэдэг. Гэхдээ зөвхөн хавдрын эмчилгээнд бус…
Цэвэрлэх эмчилгээ.
Хүрэн манжинг бие махбодид үзүүлэх таатай нөлөөнийх нь улмаас бүр эртний грекчүүд ч гэсэн хэрэглэдэг байжээ. Хүрэн манжинд агуулагдах А, В, С амин дэмүүд, фолиат, кальци, манган, кали, төмөр, муэйиши, малоны хүчил, фитостерол, сапонин, уураг болон ислэг нь бие махбодийг хамгаалах, нөхөн төлжүүлэх үйлдэлтэй.
Хоргүйжүүлэх, хавдрын эсрэг, цус төлжүүлэх үйлчилгээ үзүүлнэ.
Шинэхэн шар лууван, хүрэн манжингийн шүүс нь бие махбодийг гайхалтай цэвэрлэнэ, элгийг мөн цэвэрлэнэ. Байнга хэрэглэхэд биеийн ерөнхий байдал сайжирч, ходоод гэдэсний зарим зовиур арилдаг. Хүрэн манжинг хэрэглэхэд бие махбодийн хүчилтөрөгчийн хангамж сайжрах бөгөөд гүн хүрэн будаг нь цус багадалт, лейкозын эмчилгээнд чухал үүрэг гүйцэтгэнэ. В амин дэм ихтэй тул бие давхар эмэгтэйд нэн тустай. В амин дэм нь ургийн хэвийн хөгжилийг дэмжих тул тогтмол хэрэглэснээр төрөлхийн гажиг үүсэх магадлал буурна. Фолиат ихээр агуулах тул ургийн нурууны ивэрхий үүсэх эрсдлийг багасана. Бетанин хүрэн манжингийн тод өнгийг өгдөг ба энэ бодис хавдрын эсрэг үйлчилгээтэй. Хими эмчилгээнд орсны дараа өвчтөн хэдэн долоо хоног хүрэн манжинг хэрэглэхэд цусны шинжилгээнийх нь хариу мэдэгдэхүйц сайжирдаг байна.
Хүрэн манжингийн эмчилгээний ямар ач тустай вэ?
• Шүлтлэгжүүлнэ
• Цусны улаан цогцос бүрэлдэхэд тустай
• Бие махбодийг хоргүйжүүлнэ
• Хавдрын эс олшрохоос сэргийлнэ, зогсооно
• Ходоод гэдсийг цэвэрлэж, салстыг нөхөн төлжүүлнэ
• Бодисын солилцоог сайжруулна
• Энэтхэгийн уламжлалт эмчилгээнд батгаших болон хагтахад хэрэглэдэг.
Хэдийд хэрхэн хэрэглэх вэ?
Зунаас намар орой хүртэл шинэ ургасан хүрэн манжинг түүхийгээр, салат хэлбэрээр, чанаснаар, хоолны хачир болгож, мөн шөл чанаж, чипс хийж, мөн дангаар нь ч идэж болно.
Шүүсэн эмчилгээнд зөвхөн био хүрэн манжин буюу бордоо хэрэглээгүй хөрсөнд тарьсан, ургамлын газрын дээд хэсэг нь тогтмол наранд байсныг ургамлыг хэрэглэнэ. Хүрэн манжинд байх чихэр нь амархан шингэдэг тул энергийн хялбар эх булаг болдог. Бие давхар эмэгтэйчүүд айлгүйгээр хэрэглэж болно.
Арга: Хүрэн манжингийн амтанд дургүй хүн лууван, алим эсвэл жүржийн шүүстэй холиж хэрэглэхэд амт нь дарагдана. Бас өргөст хэмх, яншуй нэмсэн ч болох аж.
Мэдээллийг бэлдсэн: Хүрмэн эмийн сан

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх