Үерийн аюулаас дөрвөн хүний амь насыг аварчээ

2016 оны 07-р сарын 05 өдөр, 17 цаг 54 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багийн “Дунд-Улиастайн ам” гэдэг газарт малчин А-гийн гэр, мал, малын хашаатай хамт үерт урсаж, “Verna”  маркийн автомашин усанд урсаж хайрганд дарагдсан байна. Мөн тус багийн “Мараатын ам” гэдэг газарт малчин гураван айл усанд автсан байна гэсэн дуудлага 2016 оны 06 дугаар сарын 29-ны 21:00 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

go1Дуудлагын дагуу аврагчид үерийн голомтод очиход малчин А-гийн гэргий, гурван хүүхдийг нь иргэн Ш.Сайнбаяр үерийн уснаас гаргаж, амь насыг нь авран хамгаалсан байжээ.

go2Мөн малчин А-гийн дөрвөн ханатай гэр эд хогшлын хамт үерийн усанд автаж бүрэн устсан, бог мал хорогдсон, малчин Б-гийн “Verna” маркийн суудлын автомашин усанд урсаж хайрганд дарагдсан байсанд шуурхай бүлэг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж малчин А-гийн гэр бүлийн гишүүдийн бичиг баримт, үнэт эд зүйлсийг, малчин Б-гийн Verna”  маркийн суудлын автомашиныг хайрганаас ухаж гарган хүлээлгэн өгсөн байна.

go4

go7

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх